Thursday, January 14, 2010
Товч танилцуулга
Хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа хамгийн хүндрэлтэй асуудал юу вэ гэж хүн бүрээс асуухад магадгүй бүгд л дуу нэгтэйгээр байгаль орчны бохирдол, түүнээс үүдэлтэй дэлхийн уур амьсгалын өөрчлөлт /дулаарал/ гэж хэлэх байх. Тийм ч учраас бидний юун түрүүнд хийх зүйл бол хүрээлэн буй орчноо хамгаалах, түүний бохирдуулж буй хүчин зүйлстэй тэмцэх явдал юм. Иймээс ч дэлхийн улс орнууд байгаль орчныг хамгаалахын тулд олон төрлийн санал санаачилга гаргаж байгаагийн дотор хүрээлэн буй орчныг ихээр бохирдуулдаг хог хаягдлыг дахин боловсруулах, хог хаягдлыг менежементийг бий болгох тал дээр хүчин чармайлт тавьж ажиллаж байна.
Манай улсад байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг дахин боловсруулахын ашиг тусын талаар ярьж эхлээд байгаа нь сайшаалтай боловч нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар дорвитой үр дүн төдий л гарахгүй байна. Тиймээс бид “Хаямааргүй байна аа, Ашигламаар байна” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хэмжээн дэх цаасан хог хаягдлын хэмжээг тодорхой хувиар бууруулах, төрийн үйлчилгээний байгууллага /сургууль, эмнэлэг г.м/ -ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хүүхэд залуусыг хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх зөв дадалд сургах, тэдний нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх замаар эерэг үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment