Хаямааргүй байна аа, Ашигламаар байна багийнхан "Ес-эрдэм" БДС дээр 2010 оны 04 сарын 22-ны өдөр сурагчдын дунд зарласан эссэ бичлэгийн уралдаанаа дүгнэж 3 сурагчийн шагнаж урамшуулсан бөгөөд эссэний уралдааны тэргүүн байранд тус сургуулийн 10а ангийн сурагч О.Нарантунгалаг шалгаран Олон Улсын Найрамдал төвд амрах эрхийн бичгээр, 2-р байрт 10а ангийн сурагч А.Тэгшдэлгэр шалгарч 50,000 төгрөгөөр, 3-р байрт 9а ангийн сурагч М.Мөнхжин шалгарч 30,000 төгрөгөөр тус тус шагнуулав. Мөн энэ өдөр Шилдэг Лектор, Лектор төвийн багш, Философийн ухаан доктор, профессор н. Баяндалайг урьж "Байгалт орчноо хэрхэн хамгаалах вэ?" сэдвээр лекц уншуулсан ба уг лекцийг сурагчид үр өгөөжтэй, шинэ мэдлэг өгсөн сайн лекц боллоо гэж талархаж хүлээн авсныг дуулгая..
Үүний зэрэгцээ тус сургуулийн сурагчдын дунд "Мод тарих нь байгаль орчныг хамгаалах хамгийн шилдэг арга мөн үү?" сэдэвтэй мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд уг мэтгэлцээний тэмцээнд оролцсон 3 багийг шалгаруулан урамшууллаа.
"Ес-эрдэм" сургуулийн захиргаа бидний зохион байгуулсан үйл ажиллагааг амжилттай болоход ихээхэн туслалцаа үзүүлж байсныг энд дурдахад таатай байна.