Monday, March 15, 2010

Хуримтлагдсан цаасаа эхний удаа тушаалаа

Хуримтлагдсан цаасаа эхний удаа хураалаа.


Цаасаа хураахдаа буцааж авахад амар байх үүднээс бөөнд хадгалах нь чухал
Эсвэл томхон шуудайд хийвэл зүгээр юм шиг санагдсан. Хэдэн шуудай цаас авдаг хүнээсээ гуйж үлдээсэн байгаа.
Хамтран ажиллагсдын маань тал талын хариуцлагагүй байдал, цаг бариагүйгээс болж багийн гишүүд хичээлдээ маш их хоцорч очсоныг ойлгоорой.

Хайрцаг тус бүрээр жинлэж хэмжээд нийд 271 кг цаас тушаав.
271 кг * 70 төг = 18,970 төгрөг
18,970 төг / 200 төг = 95 ширхэг цаас

Баяр хүргэе! Эцсийн үр дүн.

Read more...

Friday, March 5, 2010

Та їїнийг мэдэх її?

Цаас дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэсний байгаль орчинд үзүүлэх хамгийн гол нєлєє нь ой модыг хамгаалж байгаа явдал юм.



Хэдийгээр Монголд цаас үйлдвэрлэдэггүй ч бидний хэрэглэж байгаа цаасыг анх үйлдвэрлэхдээ мөн л мод тайрсан байгаа. Дэлхий нийтэд шинэ технологи хөгжихийн хирээр цаасыг модноос бvтээгдэхvvнээс гаргаж авах боломжийг хайсаар байгаа боловч илүү үр дүн үзүүлж чадах түүхий эдийг олж чадаагүй л байна. Манай орны хувьд нийт газар нутгийн 4%-г ой мод эзэлдэг бөгөөд 20-с доош хувьтай учир ой модны нөөц бага улсад тооцогддог. Дэлхийн хүчилтөрөгчийн эх үүсвэрийн ихээхэн хэсгийг бүрдүүлэгч томоохон уушги Өмнөд Америкийн бүс байдаг бөгөөд Амазоны дагуух ой шугуйг малын бэлтчээр, тариалангийн талбай, үйлдвэрлэл, түймэр гэх зэрэг хүний буруутай үйл ажиллагаагаар жил ирэх тусам сүйтгэж байгаа бөгөөд одоогийнх шиг зүй бусаар ашигласаар байвал ирэх 20 жилд тус бүс нутгийн ой модны нөөцийн 40% нь устаж үгүй болно гэсэн тооцоог Солонгосын эрдэмтэд хийжээ.


Цаас бол микро организмын нөлөөгөөр задардаг материал учраас хаягдал болсон тохиолдолд ялзарч өвчин үүсгэгч нянг үржүүлдэг бөгөөд нүүрсхүчлийн хийгээс 23 дахин хүчтэй метан хэмээх хорт хийг ялгаруулж, дэлхийн дулааралд тэр хэмжээгээр сөргөөр нөлөөлнө. Хэрвээ 1 тонн цаасыг шатаавал 680 кг нүүрсхүчлийн хийг ялгаруулдаг. 1 тонн цаасыг дахин боловсруулснаар :
• 17 мод тайрагдахаас сэргийлж чадна.
• 4.2 МВт/ц энерги хэмнэнэ. Энэ нь дундаж хэмжээний хувийн орон сууцыг 2 жил цахилгаанаар таслахгүй хангах хэмжээний энерги юм.
• 26460 л ус хэмнэнэ. Энэ нь суултуурын усыг 2000 удаа татсантай тэнцэх хэмжээний ус болно.
• 3 м3 хэмжээний цаасны хог хаягдлаас сэргийлнэ.
• 27 кг агаарын бохирдлоос сэргийлж чадна.

Мод нь хүчилтөрөгч, цэвэр ус, хөрсний үржил шимийг хангагч, цөлжилтөөс сэргийлэгч гэх мэт олон талын үр ашигтай байгалийн цогц бүтээл юм.



Read more...

Tuesday, March 2, 2010