Tuesday, January 26, 2010

Green slogans for the office

1. Do You Need to Print?
2. Don’t waste your water
3. Easier saving paper than planting trees
4. Go green or go home
5. Green doings brings green rewards
6. Reduce, reuse, recycle!
7. Save paper, save trees, save the planet
8. Think… before you print.
9. To print or not to print
10. To sit in the shade, you have to save paper first

Утгыг буруу гаргасан бол засаад өгөөрэй, найзууд аа

1. Үүнийг хэвлэх зайлшгүй шаардлагатай гэж үү?
2. Усаа хэмнэ
3. Цаас хэмнэх нь мод тарихаас хялбар
4. Ногоон хөдөлгөөнд оролц эс бөгөөс бүү саад хий
5. Ногооныг дэмжсэний эцэст ногоон хариуг хүртэнэ
6. Хэрэглээгээ бууруул - дахин ашигла - дахин боловсруул
7. Цаасаа гамна, модоо хайрла, дэлхийгээ авар
8. Сайн нягталсны эцэст хэвлэ
9. Хэвлэх үү, эс хэвлэх үү
10. Модны сүүдэрт суухыг хүсвэл эхлээд цаасыг хэмнэ



From: www.ecofuture.net

Read more...

Saturday, January 23, 2010

Талархал

Бид бүхний үйл ажиллагааг санхүүжилт болон олон төрлийн арга хэмжээгээр дэмжиж байгаа ХААН банк, ХААН банк санд талархаж буйгаа илэрхийлье!

Read more...

Save trees


Read more...

Thursday, January 14, 2010

Багийн бүрэлдэхүүн

Манай баг нь Зориг сангийн дэргэдэх Залуу Лидер Хөтөлбөрийн YII дугаар ээлжийн “С.И.М.О.Н” нэртэй баг бөгөөд гишүүдийн хувьд:
  • Ч.Азжаргал – ХААН банк, Хөрөнгө зохицуулалтын газрын мэргэжилтэн
  • Г.Балжинням – Улуснэт ХХК, Инженер техникийн албаны программист
  • Г.Баясгалан – Пума Империаль ХХК, зохион байгуулагч
  • С.Баясгалан- ОУХНТөв, Захиргаа хүний нөөцийн хэсэг, захирлын туслах
  • Л.Бямбаханд – Голомт банк, Байгууллагын банкны газар, менежер
  • З.Ганзориг – Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, шүүгчийн туслах
  • С.Жавхлан – Лектор төв ТББ, багш судлаач
  • Ч.Шүрэнцэцэг – МСиЭс, Энержи Ресоурс, хүний нөөцийн мэргэжилтэн
гэсэн бүрэлдэхүүнтэй.

Read more...

Товч танилцуулга

Хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа хамгийн хүндрэлтэй асуудал юу вэ гэж хүн бүрээс асуухад магадгүй бүгд л дуу нэгтэйгээр байгаль орчны бохирдол, түүнээс үүдэлтэй дэлхийн уур амьсгалын өөрчлөлт /дулаарал/ гэж хэлэх байх. Тийм ч учраас бидний юун түрүүнд хийх зүйл бол хүрээлэн буй орчноо хамгаалах, түүний бохирдуулж буй хүчин зүйлстэй тэмцэх явдал юм. Иймээс ч дэлхийн улс орнууд байгаль орчныг хамгаалахын тулд олон төрлийн санал санаачилга гаргаж байгаагийн дотор хүрээлэн буй орчныг ихээр бохирдуулдаг хог хаягдлыг дахин боловсруулах, хог хаягдлыг менежементийг бий болгох тал дээр хүчин чармайлт тавьж ажиллаж байна.
Манай улсад байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг дахин боловсруулахын ашиг тусын талаар ярьж эхлээд байгаа нь сайшаалтай боловч нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар дорвитой үр дүн төдий л гарахгүй байна. Тиймээс бид “Хаямааргүй байна аа, Ашигламаар байна” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хэмжээн дэх цаасан хог хаягдлын хэмжээг тодорхой хувиар бууруулах, төрийн үйлчилгээний байгууллага /сургууль, эмнэлэг г.м/ -ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хүүхэд залуусыг хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх зөв дадалд сургах, тэдний нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх замаар эерэг үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Read more...