Saturday, August 7, 2010

Congratulations!


Төслийн уралдаанд манай баг хамт олны хичээл зүтгэл өндрөөр үнэлэгдэж тэрүүн байр эзэлсэн билээ.
Нийт багийнхаа гишүүддээ болох хамтран ажилласан бүх хүмүүст баярласан талархсанаа илэрхийлье.

Read more...

Monday, April 26, 2010

Сурагчдын дунд амжилттай арга хэмжээ зохион байгууллаа

Хаямааргүй байна аа, Ашигламаар байна багийнхан "Ес-эрдэм" БДС дээр 2010 оны 04 сарын 22-ны өдөр сурагчдын дунд зарласан эссэ бичлэгийн уралдаанаа дүгнэж 3 сурагчийн шагнаж урамшуулсан бөгөөд эссэний уралдааны тэргүүн байранд тус сургуулийн 10а ангийн сурагч О.Нарантунгалаг шалгаран Олон Улсын Найрамдал төвд амрах эрхийн бичгээр, 2-р байрт 10а ангийн сурагч А.Тэгшдэлгэр шалгарч 50,000 төгрөгөөр, 3-р байрт 9а ангийн сурагч М.Мөнхжин шалгарч 30,000 төгрөгөөр тус тус шагнуулав. Мөн энэ өдөр Шилдэг Лектор, Лектор төвийн багш, Философийн ухаан доктор, профессор н. Баяндалайг урьж "Байгалт орчноо хэрхэн хамгаалах вэ?" сэдвээр лекц уншуулсан ба уг лекцийг сурагчид үр өгөөжтэй, шинэ мэдлэг өгсөн сайн лекц боллоо гэж талархаж хүлээн авсныг дуулгая..
Үүний зэрэгцээ тус сургуулийн сурагчдын дунд "Мод тарих нь байгаль орчныг хамгаалах хамгийн шилдэг арга мөн үү?" сэдэвтэй мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд уг мэтгэлцээний тэмцээнд оролцсон 3 багийг шалгаруулан урамшууллаа.
"Ес-эрдэм" сургуулийн захиргаа бидний зохион байгуулсан үйл ажиллагааг амжилттай болоход ихээхэн туслалцаа үзүүлж байсныг энд дурдахад таатай байна.

Read more...

Monday, April 19, 2010

Цаасаа тушаалаа No2

Өнөөдөр ХААН Банкны Жуков салбар дээр хуримтлагдсан цаасыг тушаалаа.
Бүгд 206 кг цаас болсныг 70 төгрөгөөр бодож нийт 14420 төгрөг авлаа.

Read more...

Thursday, April 8, 2010

Төслийн Үр Шим Бүтээгдэхүүнээ Хандивлалаа

ЭНЭШТ-ийн Эх Барих Эрдэм Шинжилгээний Клиникт өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагт /3сарын31/ төслийн үр шим болох ариун цэврийн 336 ширхэг цаасаа хандивлалаа.
Эмэгтэйчүүдийн Клиникийн Анагаах ухааны доктор, профессор Г.Санждорж болон зєвлєх эмч нарт хүлээлгэн єглєє. Доктор,профессор Г.Санждорж гуай хэлэхдээ: - 3-р сарын сїїлээр тэмдэглэн єнгєрїїлдэг эмч нарын баярыг угтсан бїтээлч ажлууд зохион байгуулах гэж байгаа бєгєєд їїний нэг хэсэг болгон та бїхний хамтран эхлїїлсэн “Хаягдал цаас цуглуулах” аянг эмнэлэгийн эмч, ажилтнуудын дунд албан ёсоор єрнїїлэх ажлыг зохион байгуулах болно хэмээн хэллээ. Мєн тэрээр бидний ирээдїй болсон бяцхан їрсийн сайн сайханд зориулагдаж буй энэхүү ариун цэврийн цаас нь зїгээр нэг худалдаад авсан бараа бус олон хїний санаачлага, хүч хєдєлмєр шингэсэн сэтгэлийн бэлэг юм гээд санаачлан зохион байгуулагчид "СИМОН" баг болоод Банкны нийт ажилтнуудад баярлаж, талархсанаа илэрхийллээ.






Read more...

Wednesday, April 7, 2010

Төслийн явц


Сайн байцгаана уу?

Өчигдөр банкин дээр хуримтлагдсан цаасыг тушааж бүтээгдэхүүн болгож авлаа.
Нийт 355кг цаас хуримтлагдан 125 боловсруулсан цаастай боллоо.

Read more...

Thursday, April 1, 2010